ЭНЭТХЭГИЙН ӨСВӨР НАСНЫ ГУРВАН ХҮҮ ДАВСААР АЖИЛЛАДАГ ХӨРГӨГЧ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

GNNGNN
Apr 24, 2025  
 0
ЭНЭТХЭГИЙН ӨСВӨР НАСНЫ ГУРВАН ХҮҮ ДАВСААР АЖИЛЛАДАГ ХӨРГӨГЧ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Энэтхэгийн Индаур хотод амьдардаг гурван өсвөр насны хүү Друв Чаудхари, Митран Ладханиа, Мридул Жайн нар 2025 оны Earth Prize шагналын эзнээр тодорч, байгаль орчинд ээлтэй шинэ технологио дэлхийд танилцуулжээ. Тэд давсаар ажилладаг Thermavault гэж нэрлэсэн хөргөгчөө зохион бүтээж, $12,500-ын шагнал хүртсэн бөгөөд одоо 200 ширхэг хөргөгч үйлдвэрлэж, 120 эмнэлэгт туршиж үзэхээр төлөвлөж байна. Энэхүү хөргөгч нь вакциныг 10-12 цагийн хугацаанд тохиромжтой температурт хадгалж, вакцин, эм тариа, донорын эд эрхтэн тээвэрлэхэд ашиглах боломжтой.Төслийн гол зорилго нь байгаль орчны нөлөөллийг багасгаж, эрүүл мэндийн салбарт чухал хувь нэмэр оруулах явдал юм. Төсөлд хэрэгтэй онцлог:  Байгаль орчинд ээлтэй технологи Вакциныг урт хугацаанд тохиромжтой хадгалж, эмнэлгийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжтой6 Шинэлэг шийдлээр шинэчлэлт авчрахЭнэхүү бүтээл нь өсвөр насныхан бидний ирээдүйн шийдлүүдийг хэрхэн хурдацтай боловсруулж, дэлхий нийтийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч болохыг харуулж байна.