ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР: 1008 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ГАЗРААР СОЛИХ БАТЛАМЖ ГАРДУУЛНА
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЛОО. ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ, ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР НАР ТАНИЛЦУУЛАВ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Сэлбэ дэд төвд Чингэлтэй дүүргийн Хайлааст Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн баруун талд айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламжийг удахгүй олгоно. Сэлбэ дэд төв дээр баригдсан 12 мянган айлын орон сууцанд 32-ын тойрог хүртэлх айл өрхүүд нүүж орж, газар чөлөөлөлтөөр 701 га газар нийслэлийн орон сууцны корпорацын мэдэлд шилжиж ирэхээр төлөвлөгөөтэй байна. Тус 701 га газарт бидний төлөвлөж байгаагаар 50 мянган айлын орон сууцны хороолол баригдана гэж тооцоолж байна.
Дуусах шатандаа орсон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцыг нийслэлийн орон сууцны фондод шилжүүлж, айлуудтайгаа хашааг орон сууцаар солих хэлэлцээр хийх гэж байна. Удахгүй иргэдтэйгээ хэлэлцээ хийж, батламжаа гардуулж өгнө гэв.