“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ АРАВДУГААР САРЫН 16-22-НД БОЛНО

GNNGNN
Oct 2, 2024  
 0
“УЛААНБААТАР” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ АРАВДУГААР САРЫН 16-22-НД БОЛНО

16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 16-22-ны хооронд болно. Эл наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулдаг бөгөөд кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой.

Өнөө жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг найруулагч Б.Баатарын бүтээл “Гажуудал” уран сайхны киногоор нээх бөгөөд ээнэхүү уран бүтээл нь аравдугаар сарын 16-нд Монгол дахь албан ёсны нээлтээ кино наадмын хүрээнд хийх юм.

Түүнчлэн наадмын “Монгол кино хөтөлбөр”-өөр найруулагч С.Баттулгын “Өмнөдийг зорих замд”, Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Б. Ганболдын “Пагмадулам” бүтээлүүдийг сонгож үзүүлэхээр болжээ. Эл сонгогдсон бүтээлүүдийг аравдугаар сарын 17-нд олны хүртээл болгох аж.

Мөн АНУ, Итали, Франц, Швед, Их Британи, ХБНГУ, Балба зэрэг улсын 10 гаруй шилдэг бүтээлийг наадмын “Олон улсын үзвэр”-ийн хэсгээр толилуулна.