ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН ТЭРГҮҮЛЭХ ТАВАН ЧИГЛЭЛД ТУСГАЙ ЗОХИЦУУЛАГЧ АЖИЛЛУУЛНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч ажиллуулахаар болжээ.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд энэ талаар танилцуулах аж. Тухайлбал,
-Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;
-Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;
-Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;
-Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч;
-Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч томилохоор төлөвлөсөн байна.
