16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ӨНӨӨДӨР ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭНЭ
16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, энэ оны нэгдүгээр сарын 23-нд шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм.
Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж давж заалдсан ч шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар эцсийн хувилбар болох дээд шүүхэд хандаад буй.
Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хаалттай хэлэлцэхээр болсон юм.
