ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН УРАМШУУЛЛЫГ 1.200.000 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

GNNGNN
Mar 25, 2025  
 0
ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН УРАМШУУЛЛЫГ 1.200.000 ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛЛЭЭ


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаанаар шийдвэрлэх Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Гал унтраах, аврах X ангийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг зургаан асуудлыг Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцлээ.

Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх,  төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.