Г.ЛУВСАНЖАМЦ: МОНГОЛД АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ӨССӨН БАЙХАД АЖЛЫН БИЕЛЭЛТ 100 ХУВЬ ГЭЖ ОРЖ ИРЭХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ

GNNGNN
Mar 25, 2025  
 0
Г.ЛУВСАНЖАМЦ: МОНГОЛД АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ӨССӨН БАЙХАД АЖЛЫН БИЕЛЭЛТ 100 ХУВЬ ГЭЖ ОРЖ ИРЭХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Таван жилийн чиглэл, дөрвөн жилийн хөтөлбөр, нэг жилийн төлөвлөгөөнүүдийн тайланг харлаа. Их сэтгэл хангалуун бус байна. Өнгөрсөн намрын чуулганаар төлөвлөгөө хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтийн KPI-г зөв тодорхойлох ёстой гэж өчнөөн хэлсэн. Гүйцэтгэл дээр засаж оруулж ирээрэй гээд байнгын хороо, чуулган гээд бүгд дээр нь хэлсэн. Бахь байдгаараа ямар ч засваргүй орж ирсэн. Энэ хандлага аа хэзээ засах юм. Нэг нь ч засагдаагүй. Хийж байгааа ажлаа үнэлэгдэх боломжгүй гүйцэтгэж орж ирчихээд, биелэлт 100 хувь гэж лож ирж байгаа юм. Алдаатай хэвээрээ байна. 2020 оны Засгийн газрын 206 дугаар тогтоолоор баталсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журам гэж батласан. Үүний 6.2-т заасан аргачлал нь байгаа. Энэ журмаа баримтлалгүйгээр хяналт үнэлгээ хийсэн байна. Яагаад батласан журмаа өөрсдөө мөрдөхгүй байгаа юм. Гурван асуудал харагдлаа.

  • Утааг багсагаж, цахилгаан халаагуур хэрэглэж асуудлаа шийдэж байгаа иргэдэд маш том асуудал үүсгэчихээд үүнийгээ үр дүнтэй ажилласан гээд биелэлтээ 100 хувь гэж тавьчихсан харагдаж байна. Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-иудын засаглалыг хэмжсэн шалгуур үзүүлэлт ч юм уу тийм зүйлээр энэ ажлын биелэлтээ хэмжиж болдоггүй юм уу.
  • Авилгын гэмт хэргийг бууруулна, биелэл 100 хувь гэсэн байна. Манай улс авлигын индексээр 35 оноотой байж байгаад сүүлийн 3 жил 33 оноотой ерөөсөө сайжраагүй. Авилга албан тушаалын гэмт хэргийн тоо 2023 онд 569, 2024 онд 577 болж өссөн. Гэтэл биелэлтээ 100 гэж орж ирээд байгаа логикийн зөрчилтэй асуудлаа засахгүй юм уу.
  • Засаглалын үзүүлэлтийг сайжруулна гэснийг Дэлхийн банкны үнэлгээ гараагүй болохоор үр дүнг хянах боломжгүй гэсэн байгаа юм. Үнэлгээний арга нь нийтэд нээлттэй байдаг байхад үүнийг ашиглаад ороод ирж болдоггүй юм уу" хэмээн асуулаа.