Х.НЯМБААТАРЫН 1 ТЭРБУМЫН ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛСЭН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

GNNGNN
Mar 14, 2025  
 0
Х.НЯМБААТАРЫН 1 ТЭРБУМЫН ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛСЭН ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Хан-Уул дүүрэг дэх иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2025.03.13/ Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын гомдлыг хэлэлцсэн.

Тодруулбал, тус шүүхээс Х.Нямбаатарт холбогдох 1 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргасан. Харин захирамжийг үндэслэлгүй байна хэмээн хариуцагч талаас гомдол гаргажээ. Энэхүү гомдлыг өчигдөр хэлэлцээд, хүчингүй болгосон байна.

Тухайн шүүхээс энэ талаар тодруулахад "Гомдлыг хэлэлцээд хүчингүй болгосон нь үнэн" гэж хариуллаа.

Эргэн сануулахад, "Эко автомашин импортлогчдын холбоо", "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-уудаас Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандаад байгаа.

Тэд хүсэлтдээ "Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, 1 тэрбум төгрөг гаргуулах" тухай дурдсан. Энэ дагуу, шүүхээс хүсэлтийг хүлээн авч хянаад, үндсэн хэрэг шийдэгдэх хүртэл Х.Нямбаатарын 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргаад байсан юм.

Харин үндсэн хэргийн шүүх хурлыг хэзээ товлосон нь тодорхойгүй байна.