Л.ГАНТӨМӨР: АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ДЭМЖСЭН БОДЛОГЫГ ГАРГАЖ ИРЭХ НЬ ЗҮЙТЭЙ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар улс төрийн намууд нэгдэж Үндэсний баялгийн сангийн хуулийг батлах шийдэлд хүрсэн. Ингэснээр улс төрөөс ангид, ард түмний мэдэлд баялгийн сантай болох боломж бүрдсэн юм. Уг асуудлаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.
Тэрээр, "Парламентад суудалтай намууд ойлголцож, үндэсний баялгийн сангийн хуулиа нэгдсэн байдлаар гаргахаар болсон. Нэгдсэн байдлаар баялгийн сангийн хууль гарвал Монгол улс баялгийн тухай ойлголт хоёрдмол байхаа больж гурван талын маргаангүй болно. Үндэсний баялгийн санд дараа нь өөрчлөлт оруулахад маш том босготой хуулийг гаргаж ирэх зорилготой байна” гэлээ.