"БЭРХ" ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫН ДУНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ

GNNGNN
Jun 8, 2025  
 0
"БЭРХ" ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАГЧДЫН ДУНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ

Хэнтий аймгийн Бэрх тосгонд байрлах ерөнхий боловсролын сургууль Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Улсын төсвийн 6 тэрбум төгрөгөөр барьсан, 640 хүүхдийн эл сургууль 2022.09.01-нд сурагчдаа хүлээж авсан юм. Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг, төрийн өмчийн сургууль Монголд 4 байдгийн 3 нь Улаанбаатарт, 1 нь Бэрхэд бий.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутагтаа бариулсан уг сургуулийн 1 ангид 26 сурагч сурдаг. Байгалийн ухааны хичээлийг англи хэлээр үздэг, дотуур байртай. Сурагчдынх нь 32% нь Хэнтийн, 24% нь Бэрхийн, 18% нь Улаанбаатарын, 17% нь Сүхбаатарын, 7% нь Дорнодын, 2% нь Дархан-Уул, Дорноговь, Төв аймгийн сурагчид аж.

Тус сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд суралцах хүсэлтэй сурагчдынд дунд Боловсролын ерөнхий газар сонгон шалгаруулалт зарлалаа. Дараах шаардлагыг хангасан сурагч сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:

  • 2024-2025 оны хичээлийн жилд 5-р анги төгсөж, 2025-2026 оны хичээлийн жилд 6-р ангид суралцах сурагч байх;
  • 5-р ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90 болон түүнээс дээш хувь байх

Хяналтын тоо:

2025-2026 оны хичээлийн жилд VI ангийн 2 бүлэгт нийт 48 суралцагч элсүүлнэ.

Бүртгэл:

2025.06.09-ний 12:00 цагаас 6 дугаар сарын 12-ны 15:00 цагийн хооронд https://local.eec.mn хаягаар явагдана.

Бүртгүүлэгчийн мэдээллийг шалгалт зохион байгуулах комисс нягталж баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн бүртгүүлэгчтэй утсаар холбогдож бичиг баримтын эх хувьтай тулган баталгаажуулна.

Бүртгүүлэхдээ файлаар хавсаргах материал

1. Суралцагчийн сүүлийн 1 сард авхуулсан цээж зураг;

2. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт /маягтын дагуу/;

3. Суралцагчийн төрсний гэрчилгээ;

4. Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн гарын үсэг, тамга тэмдэг бүрэн, засваргүй байх/;

5. 90.0 хувиас дээш үнэлгээтэй болохыг нотолсон сургуулийн дүнгийн тодорхойлолт

6. Бүртгэлийн хураамж 25.000 төгрөгийг тушаасан баримт

Банк: Төрийн сан банк, MN130090 100182815103 тоот данс

Дансны нэр: Хэ.Бэрх ОУХЕБС

Гүйлгээний утга: Суралцагчийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар

Шалгалт:

• 2025.06.15-ны ням гарагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатарт нэгэн зэрэг зохион байгуулна.

• Математикийн хичээлээр шалгалт авна.

Шалгалт дууссан даруйд хариултын хуудсыг тест засагч машинд уншуулан, дүнг сурагч, эцэг эх, асран хамгаалагч нар нээлттэй, ил тод мэдээлнэ.