Ч.ЛОДОЙСАМБУУ: ГАНЦ Л.ОЮУН-ЭРДЭНЭЭР БҮТЭН ҮЕИЙГ ТӨЛӨӨЛҮҮЛЖ ГООЧЛОХ НЬ УТГАГҮЙ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "МАН-ын зодоонд манай үеийнхэн хэлмэгдэх нь үү дээ. Наяад оныхон чадахгүй юм байна, далаад оныхон ачаа үүрдэг ч гэнэ үү авч өгч байна. Хаана ямар ачаа үүрсэн юм? Ачаагаа үүрүүлсэн улс ийм байдаг юм уу?
Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй. Тэгэх ч боломжгүй. Оюукдаа итгээд, итгэл нь сүүлдээ гомдол, цөхрөл болсон 80, 90, 2000-аад оныхон сая эсэргүүцсээр байж огцрууллаа шүү дээ. Тэр үеийнхний үг, үзэл бодлыг ойлгодог, мэдэрдэг, хамт байж чадах хүнээ л одоо урдаа гаргахгүй бол бүтэхгүй дээ. Сайн бодно биз" хэмээн жиргэжээ