ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАГДАЖ БУЙ ХОЁР САЙД
Соёлын сайд Ч.Номин, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал,
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлаа тайлагнах үүрэгтэй улс төрийн албан тушаалтан буюу Соёлын сайд Ч.Номин сонгуулийн санал авах жил сонгогчид руу чиглэсэн тайлан сэтгүүл гаргасан. Улмаар төсвийн 19 сая төгрөгөөр хэвлэсэн гэх мэдээлэл ч цацагдсан. Энэхүү үйлдэлд хуулийн асуудал үүсэж шалгагдаж буй гэх.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг оюутнуудад мөнгө тарааж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх иргэний гомдол цагдаагийн байгууллагад ирсэн гэгдэж байна. Улмаар СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах нөхцөл байдал үүссэн ч гэх шуум цацагдав.
Тэдэнтэй холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгагдаж байгаа тухай ЦЕГ-аас 2024.05.29-нд хийсэн мэдээлэлдээ дурдсан билээ.