ХНХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Э.ГАНХҮҮГ "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОХООР БОЛЖЭЭ

GNNGNN
Feb 28, 2024  
 0
ХНХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Э.ГАНХҮҮГ "ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОХООР БОЛЖЭЭ

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн захирлаар Э.Ганхүүг томилох тохироо хийгджээ.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн дүрмийн 5.1-д заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ хэрэгжүүлдэг. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч буйтай холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж байж шийдвэрлэх юм.

Шинэ албанд томилогдож байгаа Э.Ганхүү өмнө нь Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Барилга хот байгуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан.

Үүний дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан удаатай.