БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ 77 ИРГЭН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЯНУУЛАХААР ҮАГ-Т ИРҮҮЛЛЭЭ
Үндэсний аудитын газар энэ сарын 22-24-ний хооронд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
МӨРИЙН ХӨТӨЛБӨР НЬ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ТОХИОЛДОЛД 2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 07-НЫ ДОТОР ТУХАЙН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД МЭДЭГДЭЖ, ТАВДУГААР САРЫН 08-14-НИЙ ХООРОНД ЗӨВЛӨМЖ ӨГЧ, АЛДАА ЗӨРЧЛИЙГ ЗАСУУЛНА.
Үндэсний аудитын газар тавдугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.