ХАТГАЛ-ХАНХ ЧИГЛЭЛИЙН 180 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, сум орон нутгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл өнөөдөр Хатгал-Ханх чиглэлийн 180 км авто замын шавыг тавилаа.
Тус авто замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах бөгөөд гүйцэтгэгчээр “Хүслэнт Бүтээмж” ХХК шалгарч ажилдаа орж байна.
