ХАТАНБААТАР МАГСАРЖАВЫН ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫГ ХААЖ, ЗАСНА

GNNGNN
May 7, 2024  
 0
ХАТАНБААТАР МАГСАРЖАВЫН ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫГ ХААЖ, ЗАСНА

Баянгол дүүргийн гуравдугаар хороо, /ТБД андуудын уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.