ДҮНЖИНГАРАВЫН ОСЛЫН ХОХИРОЛ ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ АХИН ХУРАЛДАХААР БОЛЛОО

GNNGNN
May 7, 2024  
 0
ДҮНЖИНГАРАВЫН ОСЛЫН ХОХИРОЛ ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ АХИН ХУРАЛДАХААР БОЛЛОО

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ хүрээнд нийслэлийн харьяа 15 байгууллагын 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Уг хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл оролцсон юм. Хуралдааныг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр удирдан явуулж, Барилга, хот байгуулалтын сайд болон Улсын онцгой комиссоос ирүүлсэн ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажил, дүгнэлтийн талаар танилцуулав. 

 

ОСЛЫН ДҮГНЭЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР НАРИЙВЧЛАН ТОДРУУЛАХ ШААРДЛАГА БҮХИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАН, ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН БААСАН ГАРАГТ БУЮУ ТАВДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР АХИН ХУРАЛДАХААР БОЛОВ.