ХАНШ: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛАРЧ 3595 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭВ

Ам.долларын ханш 5 төгрөгөөр суларч өнөөдрийн байдлаар 3595 төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол валют арилжааны “найман шарга” төвд өнөөдөр арилжиж буй ханш юм. Мөн арилжааны банкуудад нэг ам.долларыг 3562-3568 төгрөгөөр авч 3590-3594 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банк болон ББСБ-ын валют солих цэг, нийслэлийн валют солилцооны “Найман шарга” төвд ам.долларыг албан ханшаас 7-19 төгрөгийн зөрүүтэй арилжиж байгаа юм.
Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны өчигдрийн албан ханшаар 3575.09 төгрөг байгаа бол юань 497.69 төгрөг байна. Харин “найман шарга” валют арилжааны төвд юань 500 төгрөгөөр авч 502 төгрөгөөр зарж байна.
Монголбанкны зүгээс гадаад валютын ханш тогтворжих хүлээлттэй байна. Тус банкны зүгээс өмнө нь мөн адил байр суурьтай байна.