ТОНН НЬ 11 МЯНГАН АМ.ДОЛЛАР ДАВААД БАЙСАН ЗЭСИЙН ХАНШ 10 МЯНГАН АМ.ДОЛЛАР БОЛЖ ТОГТВОРЖЛОО
Зэсийн үнэ шинэ дээд түвшинд хүрсний дараа БНХАУ-ын үйлдвэрүүдийн худалдан авалт буурч, АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлж магадгүй гэсэн дохио зах зээлд өглөө. Үүний дараа зэсийн үнэ бараг хоёр жил орчмын өндөр дүнгээр унаад байсан ч эргэн тогтворжоод байна.
Зэсийн худалдан авалт нэмэгдэж, “short” арилжаа эзэмшигчид арилжаагаа хаахад хүрснээр зэсийн үнэ даваа гарагт тонн нь 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн юм. Үүний дараа лхагва гарагт 4.1 хувиар буурсан нь 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт боллоо.
Энэ нь арилжаанд оролцогчид ашгаа аваад арилжаагаа хаахтай зэрэгцэн БНХАУ-д эрэлт буурч байгаагийн дохио болж байна. Одоогоор зэсийн ханш тонн нь 10500 байна.