Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖ, СУЛЛАЖЭЭ

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татсан. Улмаар хоорондоо зодолдсон Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргаланг 9 хоног баривчилж, 10 цагийн сургалтад хамруулах шийдвэрийг шүүх өчигдөр /2025-06-06/-нд гаргасан.
Гэтэл "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул түүнийг баривчлах шийтгэлийг түр түдгэлзүүлж, Ж.Энхжаргаланг өчигдөр орой сулласан байдаг.
Тэгвэл Ардчилсан намын Хүний эрхийн хорооноос АН-ын УТЗ-ийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Улсын төрийн намын тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу намын гишүүний эрхийг хамгаалж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг баривчлах шийтгэлийг түр түдгэлзүүлж, сулласан байна.