КЭМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬД ЧИНГИС ХААН СУДЛАЛААР СУДАЛГАА ХИЙХ СУДЛААЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Өнгөрсөн 11-р сард Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвд зочлон, тус их сургуультай хамтран Монгол соёл судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр судалгааны тэтгэлэг шинээр бий болгох тухай санамж бичиг байгуулсан.
Энэ хүрээнд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Кэмбрижийн их сургуульд Монгол соёл судлалаар судалгаа хийх судлаачдад жил бүр тэтгэлэг олгох асуудлыг хэлэлцэж, баталлаа.
Кэмбрижийн их сургууль нь монгол судлалын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цөөн их сургуулийн нэг юм. Тус сургуульд монгол судлалын чиглэлээр судалгаа хийх судлаачдад тэтгэлэг олгож эхэлснээр судалгааны төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Чингис хаан судлалыг идэвхжүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаачдын тоог нэмэгдүүлэх, Их хааны суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан бэхжүүлэх ач холбогдолтой юм.