ЦЕГ: ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ НОХОЙД ӨГСӨН ГЭХ ХЭРГИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Иргэн Ц-тай амьдарч байсан Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдал тогтоогдсон.
Олон нийтийн сүлжээнд тус хэргийг “Мансуурсан иргэн найз охиноо хөнөөж, цогцсыг нь нохойд өгчээ. Цогцсоор нохойгоо хооллосон” гэх иргэдийг айдаст автуулсан мэдээлэлийг одоогоор батлах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй, шуурхай үргэлжилж байгаа.
Хэвлэл мэдээллийнхэн осол, гэмтэл, гэмт хэргийн талаар мэдээллэхдээ хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харгалзах, мэдрэмжтэй хандах, эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах шаардлагатай” гэдгийг цагдаа нар онцолж байлаа.