ӨНӨӨДӨР ТАЛ, ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТАЙ БАЙНА
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ, тавдугаар сарын 01-нд Алтайн өвөр говиор бороо, нойтон цас орж, тал, хээрийн нутгаар салхитай байна.
2026 оны 04-р сарын 30-ны 20 цагаас 05-р сарын 01-ний 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө Алтайн өвөр говиор, өдөртөө Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
