ИРГЭД АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА 6 ДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

ИРГЭД АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА 6 ДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

GNNGNN
May 16, 2025  
 0
ИРГЭД АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА 6 ДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа 6 сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй.  Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч юм. Энэ оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 228.710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлсөн байна. Харин өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн албан татвараа төлөөгүй байна. Иймд жилийн албан татварын тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөхийг нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батням мэдээллэж байна

Аж ахуйн нэгж байгууллагын тухайд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлж, албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог юм