2026 ОНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ 15 ХУВИАР БУУРУУЛНА
2026 ОНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ 15 ХУВИАР БУУРУУЛНА

- Төрийн албаны реформын хүрээнд төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулна
- Багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдад тус реформ хамаарна
- Зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх юм байна
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Уг төсөлд 2026 онд Төрийн албаны реформыг хэрэгжүүлэх талаар онцолжээ. Реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулахаар тусгасан байна
Улмаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэхээр эл төсөлд тусгасан ба төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улсад 2024 оны байдлаар 226,000 орчим төрийн албан хаагч байна