ДОЛОО, НАЙМДУГААР САРД ОЮУТНУУДЫН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

GNNGNN
Jun 12, 2024  
Jun 12, 2024 - 09:27
 0
ДОЛОО, НАЙМДУГААР САРД ОЮУТНУУДЫН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА

Их, дээд сургуулиудын амралт эхэлж байгаа тул оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг хэсэг хугацаанд хязгаарлах болсныг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Тодруулбал, оюутны "Umoney" картын хөнгөлөлттэй зорчилт ирэх долдугаар сарын 1-ээс наймдугаар сарын 31-ны хооронд түр хугацаанд үйлчлэхгүй. Харин ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс хөнгөлөлттэй зорчих эрхийг нь эргэн сэргээх аж.

2024 онд оюутнуудыг автобусаар хөнгөлөлттэй зорчиход зориулж нийслэлийн төсөвт 12.3 тэрбум төгрөгийг суулгажээ. Улаанбаатарын хэмжээнд нийтийн тээврээр оюутнаас гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн хүчний байгууллагынхан, Тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд, 0-12 хүртэлх насны хүүхдүүд үнэгүй зорчдог. Үүнд зориулж нийслэлээс жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговрыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд олгодог аж.