ИРЭХ ДАВАА ГАРИГААС ХАРХОРИН ЗАХ, 1, 10-Р ХОРООЛОЛ ОРЧИМД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА

Халуун ус хязгаарлаж, дулааны шугам засварлах ажил энэ сарын 15-наас эхэлсэн. Тэгвэл, ирэх даваа гараг буюу зургадугаар сарын 2-оос халуун ус хязгаарлах байршлын мэдээллийг хүргэе.
Үүнд Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын болон Хуучин тээврийн товчоо, 5-р хороолол орчмын хэрэглэгчид хамаарна. Энэ засварын ажил зургадугаар сарын 14 хүртэл үргэлжлэх буюу халуун усыг 12 хоног хаах юм байна.