ИХ БРИТАНИЙН УУЛЧИН ШЕРПАТАЙГАА ХАМТ ЭВЕРЕСТЭД ОСОЛДОЖ, АМИА АЛДЖЭЭ
Өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өглөөний 04.40 цагт Эверест уулын "Хиллари" хананы орчимд шат дамжлагын хэсэг нурж осол гарчээ.
Ослын улмаас Их Британийн уулчин Даниэл Пол Петерсон, Макалугийн шерпа Пас Тенжи нар хавцлаас унажээ. Тэд оргил руу амжилттай гарсан ч буух үедээ осолдож амиа алдсан байна.
8К Expeditions багийнхан уулчдаас аварсан ч хананы дунд унасан уулчдыг аварч чадаагүй байна.
Ийнхүү Эверестийн оргилд авирах хаврын цонх нээгдсэнээс хойш дөрвөн уулчин харамсалтайгаар амь насаа алдаад байна.