ГУРИЛЫН ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРАЛ 17 УДАА ХОЙШИЛЖЭЭ

GNNGNN
Apr 6, 2024  
 0
ГУРИЛЫН ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРАЛ 17 УДАА ХОЙШИЛЖЭЭ

Гурилын үнийн өсөлттэй холбоотой асуудлууд сүүлийн үед их яригдаж байгаа. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун "2022 оны аравдугаар сард ШӨХТГ-аас гурилын үнийн өсөлтөд шалгалт хийж, үгсэн тохирч үндэслэлгүйгээр үнэ тогтоосон зөрчил гаргасан хоёр гурилын үйлдвэрийг нийт 7,3 тэрбум төгрөгөөр торгосон боловч тус компаниуд торгуулийг эс зөвшөөрч шүүхэд хандсан.

Гэвч өнөөдрийн байдлаар шүүх хурал 17 удаа хойшлоод байна. 17 удаа шүү" хэмээн  цахим хуудастаа бичжээ.