ДОРНОДЫН ТҮЙМЭРТ 4400 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

GNNGNN
Apr 6, 2024  
 0
ДОРНОДЫН ТҮЙМЭРТ 4400 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, бүрэн унтраалаа.

Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 4400 га талбай өртсөн байна.  Дорнод аймгийн нутгаар салхи, шуургатай байгаа тул иргэн бүр анхаарал, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.