СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОН ГАРСНААС ХОЙШ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛД ГАЛ ГАРСАН ГЭХ 293 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

GNNGNN
Jun 5, 2026  
 0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОН ГАРСНААС ХОЙШ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛД ГАЛ ГАРСАН ГЭХ 293 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурав хоногт орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан гэх долоон дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас нэг иргэн нас барж, хоёр иргэн түлэгдэж гэмтсэн байна.

Алба хаагчид утаажилтын бүсээс 337 хүүхэд, 738 том хүнийг аюулгүй талбайд гаргаж, угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос авран хамгаалж ажилласан. Орон сууцны хороололд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул:

Өрхийн галын аюулгүй байдлаа хангах,

Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,

Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,

Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.