ГССҮТ: МОНГОЛД МОГОЙН ХОР ТАЙЛАХ ЕРӨНДӨГ ОГТ БАЙХГҮЙ!

ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг: 2024 оны байдлаар могойд хазуулсан, хүндрэх эрсдэлтэй зургаан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хүлээн авахаар мөн үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тохиолдууд ч бий. Энэ жилийн хувьд найман хүн хэвтэн эмчлүүлснээс зургаа нь хүүхэд.
Ямар могойд хатгуулсныг ихэнхдээ эмчилгээ хийгдэх явцад л мэдэгдэх боломжтой байдаг. Хортой могойд хазуулсан бол гол төлөв хаван, хавдраар эхэлдэг. Дараа нь хөхрөлтөөр үргэлжилдэг. Могойд хатгуулсан бол янз бүрийн аргыг хамаагүй хэрэглэж болохгүй. Эмнэлэг ойрхон биш бол усаар угааж, цэвэр зүйлээр ороох хэрэгтэй. Хүйтэн болон халуун жин тавьж болохгүй. Мөчдийг хөдөлгөөнгүй байлгаж, эмнэлэгт авч ирэх шаардлагатай. Эмнэлгийн зүгээс шинжилгээ авч, боолт хийх, шингэн эмчилгээ хийгддэг. Зарим тохиолдолд бамбай хоншоорт могойд хатгуулсан үед цус задрах тохиолдол гардаг. Энэ нь аюултай хэдий ч амь нас эрсдэх нь бага.
Монголд хор тайлах ерөндөг тун ховор байдаг. Учир нь могойд хатгуулах тохиолдол нь бага байдаг учраас эмийн сангууд оруулж ирдэггүй.