ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИОС БАРУУНСАЛАА РУУ САЛДАГ УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛНЭ
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИОС БАРУУНСАЛАА РУУ САЛДАГ УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛНЭ

ӨНӨР ХОРООЛОЛ, БАРУУН САЛАА, БАЯНХОШУУ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ЖИШИГ БАЙДЛААР ШИНЭЧИЛНЭ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын арын 2.8 км авто зам болон Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу Баянхошуу чиглэлийн 5.5 км замыг жишиг байдлаар шинэчлэхээр боллоо
Түүнчлэн Геологийн төв лабораториос Баянхошуу болон Баруунсалаа руу салдаг уулзвар хүртэлх 5.6 км урттай авто замыг шинэчлэн тохижуулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр төлөвлөжээ
Эдгээр авто замын зураг төслийг Финланд улсын “Финнок” компани боловсруулсан бөгөөд энэ нь Монгол Улсад анх удаа жишиг загварын дагуу хийгдэж байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд тухайн бүсүүдэд байрлах сургууль, цэцэрлэгийн орчинд нийцүүлэн иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг хангах иж бүрэн шийдэлтэй замын шинэчлэл хийгдэх юм
Шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврийн зогсоол, явган хүний зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламж, авто замтай хамт цогц байдлаар шинэчлэгдэнэ. Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарцууд, борооны ус зайлуулах систем зэрэг дэд бүтцийн шийдлүүдийг ч мөн хамтад нь хэрэгжүүлнэ.
Энэхүү бүтээн байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд гүйцэтгэж байгаа болно