МАЛДАА ЯВААД АЛГА БОЛСОН 26 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар тус сумын харьяат 2 малчин малаа хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн очиход малчин Х /29 настай, эрэгтэй/ цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Харин түүнтэй цуг явсан малчин А /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.