БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРҮҮД ЭНЭ САРЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Түүнчлэн нийслэлийн гурван байршилд болон аймаг, сумдад тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.
Улаанбаатар хотын тухайд Тэнгэр Плаза, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад байрлах модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Тэнгисийн урд талын Ялалтын талбай болон дүүргүүд өөрсдийн боломжит байршлууд дээр үзэсгэлэн худалдааг гаргахаар болжээ.
Мөн нийслэлийн найман байршилд төрийн 310 аж ахуйн нэгжийн алба хаагчид мод тариад гурван жил болж байна. Үүнтэй холбоотойгоор тарьсан модоо тордож, арчлах нэмж тарих зэрэг ажлууд хийгдэнэ.