ГЕГ 2.8 ТЭРБУМЫН ТЕНДЕР ЗАРЛАСАН Ч ШИЛЭН ДАНСАНД БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА
Гаалийн ерөнхий газраас улсын хэмжээнд гаалийн мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл худалдан авахаар тендер зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг нь 2.8 тэрбум төгрөг байна. Урсгал төсвөөс санхүүжүүлнэ хэмээн бичиг баримтад дурьджээ. Гэхдээ Гаалийн ерөнхий газар 2024 оны төсвийн жилийн төлөвлөгөөндөө энэхүү худалдан авалтыг дурьдаагүй байна.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газар 2024 онд нийт долоон төрлийн худалдан авалтын мэдээллийг Шилэн дансандаа мэдээлжээ. Дээрх худалдан авалт энэхүү долоон төрлийн худалдан авалтад багтаагүй байгааг дараах мэдээллээс харж болно.