"ҮНЭГҮЙ МАШИН ӨГЬЕ, НЭР СОЛИУЛАХ БЭЛЭН МӨНГӨ АВЧРААРАЙ" ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН БАЙНА
"Аавынхаа 49 хоногийг тохиолдуулан буян хийж, хэрэгтэй айлд нь машин өгье. Нэр солих мөнгөө бэлэн авчраарай" гэсэн зар мэдээллээр иргэдийг залилаж байна.
Энэ сарын 21-нд цахим хуудаснаа "Приус 30 маркын автомашиныг хэрэгтэй айлд нь бэлэглэе. Нэр шилжүүлэх төлбөр буюу 600-700 мянган төгрөгийг бэлэн авчраарай" гэх зар түгжээ.
Энэхүү зарын дагуу олон хүн холбогдсон бөгөөд "Бэлэн мөнгөө аваад очсон ч, машинаа өгөхгүй залилж байсан" гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өгөөд байна.
Иймд энэ төрлийн залилангаас иргэдийг болгоомжлохыг анхааруулж байна.