ГАЛЗУУ ХУЛГАНА ДЭЭР АМИА АЛДСАН ХҮҮХДИЙГ ХАХСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

GNNGNN
Jun 3, 2024  
 0
ГАЛЗУУ ХУЛГАНА ДЭЭР АМИА АЛДСАН ХҮҮХДИЙГ ХАХСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн галзуу хулгана тоглоомоос амиа алдсан байдалтай бууж ирсэн 19 настай хүүхдийг "Хахсан байж болзошгүй" гэж үзжээ.

Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр 15.54 цагт Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай бууж ирсэн.

УГ АСУУДЛЫН ТАЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГААС ТОДРУУЛАХАД, "ТУХАЙН ХҮҮХЭД ГАЛЗУУ ХУЛГАНАД СУУХ ҮЕДЭЭ ИДЭЖ БАЙСАН ЗҮЙЛДЭЭ ХАХАЖ, АМИА АЛДСАН" ХЭМЭЭЛЭЭ.

Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын үеэр, "Галзуу хулганаас унаж амиа алдаагүй нөхцөл байдал тогтоогдсон" гэдэг мэдээллийг өгч буй.