МОНГОЛБАНК: 6 САРЫН 2-НЫ ДОТОР ӨР ТӨЛБӨРӨӨ БҮРЭН ТӨЛСӨН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭЖ БАЙНА

GNNGNN
Jun 3, 2024  
 0
МОНГОЛБАНК: 6 САРЫН 2-НЫ ДОТОР ӨР ТӨЛБӨРӨӨ БҮРЭН ТӨЛСӨН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн үр дүнд 127,761 иргэн зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн чанаргүй зээлийн ангиллын мэдээллээ устгуулсан. 

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгосон юм.

ӨЧИГДӨР 6 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРӨӨР ЭНЭ ХУГАЦАА ДУУССАН ТУЛ НИЙТ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН АНГИЛАЛД ОРСОН ЗЭЭЛ, ӨР ТӨЛБӨРӨӨ УГ ХУГАЦААНД ЭРГЭН ТӨЛСӨН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛЛИЙГ НЭГТГЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА. МЭДЭЭЛЛИЙГ НЭГТГЭЖ ДУУССАНЫ ДАРАА ТУХАЙН ИРГЭДИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУСГАГДСАН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН АНГИЛЛЫН МЭДЭЭЛЛИЙГ АРИЛГАХ ЮМ БАЙНА.