СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРОХЫГ ХОРИГЛОЖЭЭ

GNNGNN
Feb 13, 2024  
 0
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРОХЫГ ХОРИГЛОЖЭЭ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг шийдвэрлэгдтэл ажлаа хийхгүй, нийгмийн харилцаанд орохгүй байхаар шүүхээс шийдвэрлэжээ.

Тодруулбал Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг энэ сарын 09-ний өдөр сулласан. Түүнийг анх хорих шийдвэр гарснаас хойш гурван удаа шийдвэрийг сунгаж, улмаар 68 хоногийн дараа сулласан юм.

Ингэхдээ түүний холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуустал хугацаанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хоригложээ.