"100-ААС ДЭЭШ САЯ ТӨГРӨГИЙН ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРЬДОГ БАЙХ" ӨРГӨДЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

GNNGNN
Nov 9, 2026  
 0
"100-ААС ДЭЭШ САЯ ТӨГРӨГИЙН ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨТЭЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРЬДОГ БАЙХ" ӨРГӨДЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО

Нийтийн өргөдлийн цахим системд 100 мянга болон түүнээс дээш иргэний санал авсан нийтийн өргөдлийг УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллагддаг.

Тэгвэл "Хууль бусаар хөрөнгөжсөн Төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хурааж, 100 саяас дээш төгрөгийн дүнтэй бол бүх насаар нь хорьдог байх" өргөдөл 100.207 иргэний санал авч УИХ-аар хэлэлцэх шаардлагыг хангажээ. Дээрх өргөдлийг иргэн Б.Болдбаатар аравдугаар сарын 2-нд санаачилж, 37 хоногийн хугацаанд дээрх саналыг авсан байна.

Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга холбогдох байнгын хороонд өргөдлийг шилжүүлж, чиглэл өгөх юм.