ЭНЭ САРЫН 26-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА

GNNGNN
Nov 17, 2026  
 0
ЭНЭ САРЫН 26-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Монгол Улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.

Тодруулбал, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д заасны дагуу энэ өдрийг бүх нийтээр амрах баярын өдөр болгосон.

Иймд энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт иргэд амрах бөгөөд арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагт ердийн хуваарийн дагуу ажиллана. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож, бүх нийтээр амарна.