ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАРИМ НУТГААР НЭМЭХ ХЭМД ХҮРЧ, ДУЛААРНА
Улаанбаатар хот орчмоор энэ долоо хоногт шөнөдөө үүлшинэ, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26-28 градус, бусад хэсгээр -17-19 градус, өдөртөө -8-10 градус хүйтэн байна
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон голын сав газраар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33 хэмээс 38 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -26 хэмээс 31 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7-12 градус, бусад нутгаар -14-19 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25-30 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -15-20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2-оос +3 градус дулаан, бусад нутгаар -2-7 градус хүйтэн байна.
Долоо хоногийн дундаас хойш буюу 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -13-18 градусийн хооронд, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16-21 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.