ЭЦЭГ ЭХ НЬ МАРГАЛДСАНЫ УЛМААС АРХИДАН СОГТУУРЧ, 2 САРТАЙ НЯРАЙ ОСГОЖ АМИА АЛДЖЭЭ

GNNGNN
1-р сарын 20, 2025  
 0
ЭЦЭГ ЭХ НЬ МАРГАЛДСАНЫ УЛМААС АРХИДАН СОГТУУРЧ, 2 САРТАЙ НЯРАЙ ОСГОЖ АМИА АЛДЖЭЭ

Булган аймагт 35 настай эмэгтэй С архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр сартай нярай хүүхдээ галлагаагүй гэрт орноосоо унагааж, түүний хүү болох С.А осгож амиа алдсан хэрэг гарсан байна.

Хохирогч хүүгийн аав "тухайн өдөр манай том хүү А-ын төрсөн өдөр болоод манай хамаатныхан ирж хоол унд идээд 19:00 цагт явсан. Улмаар намайг хардсаны улмаас маргалдаж би гэрээс гараад алхаад засмал зам дээрээс найз Х тосож авсан. Тэгээд бид хоёр түүний найзынд очиж хөзөр тоглож байгаад цаг нэлээд орой болчихоор нь тэндээ хоносон. Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд өглөө 10:00 цагийн орчимд сэрээд утсаа хартал аав залгасан байхаар нь буцаагаад залгатал хүү А-г нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ залгатал манай эхнэр уйлаад А амьсгалахгүй байна гэж хэлсэн" хэмээн мэдүүлсэн байна.

Улмаар хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн гэж хуулийн байгууллагаас үзэж шүүхээс "  Хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах" ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироохХэвлэх

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.