ӨМНӨГОВЬ АЙМАГ МАЛЧДАА ОРЧИН ҮЕИЙН ДУРАНГААР ХАНГАХ ЗОРИЛГООР 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

GNNGNN
Apr 11, 2024  
 0
ӨМНӨГОВЬ АЙМАГ МАЛЧДАА ОРЧИН ҮЕИЙН ДУРАНГААР ХАНГАХ ЗОРИЛГООР 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Өмнөговь аймгийн ЗДТГ-аас "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд малчдыг орчин үеийн дурангаар хангах зорилгоор 3 тэрбум төгрөгийн тендерийн сонгон шалгаруулалт зарласан байна. Тэгвэл уг асуудлаар “Шилэн” Цогоо буюу Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан,

"ШИЛЭН ТЕНДЕР. 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДУРАН.

Өмнөговь аймаг "Чинээлэг малчин" хөтөлбөрийн хүрээнд 2 нүдний дуран авч тараана гэж. Тендерийн нөхцөл нь АНУ-ын эмийн жагсаалтын Orange Book дээр орсон бол 4 оноо гэж... Эзэнтэй тендер.

Өмнөговь аймгийн энэ тендерийг өмнө нь би 1 удаа зогсоож мөнгийг нь аймгийн төсөвт татуулж байсан боловч энэ удаад ахиад зарлаж. 3 тэрбумын дуран ирсэн, сонгуулиас өмнө далд хийхгүй бол мөнгө гацаад байгаа юм байна.

Өмнөговь аймагт 3 тэрбумын дурангаас өөр хэрэгтэй хөрөнгө оруулалт байхгүй хамаг юмандаа хүрээд тулчихсан аймаг юм байна. Болдын Жавхлан сайдаа Ganbat Jigjid даргаа энэ тендерийг зогсоож 3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт хурааж авч өгнө үү" хэмээн нийтэлжээ.