ДУУЧИН MORNINGSTAR-Д ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР 1 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
Дуучин, артист Morningstar-аас өнгөрөгч 2022 оны есдүгээр сарын 03-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрч байсан.
Иймд өнгөрөгч нэгдүгээр сард ХУД-ийн ЭХАШШ-д шүүх хуралдаан болж дуучин, артист Morningstar-д 1 жилийн хорих ял оноожээ.
Ташрамд дуулгахад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл
/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хуультай юм.