"НҮҮДЛИЙН СОЁЛОО АВЧ ҮЛДЬЕ"

GNNGNN
Feb 21, 2024  
 0
"НҮҮДЛИЙН СОЁЛОО АВЧ ҮЛДЬЕ"

"Бид Монголчууд" аяныг санаачлан зохион байгуулж, байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах гэнэ. Тэд нүүдлийн соёлоо авч үйлдэхийн тулд  нэгдэж буй. Энэ талаар аянд оролцож буй хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийв.

Үндэсний гэгдэх компани, өв соёл хадгалж байгаа бүх байгууллагууд манай хандивт нэгдэж байна. Бусад нь нэгдэх байх. Хандивын аян гэхээсээ илүү төслийн аян. Бид шилэн данстай бүх зүйл ил тод хийгдэнэ гэсэн юм. Түүнчлэн Онцгой байдлын Ерөнхий газрын дансыг аяны данс дээрээ тавина гэлээ.

Малчин компанийнхан хандивын аянд оролцож буй. Тэд малчидтайгаа 30 жил хамтарч ажиллаж, зөндөө олон өвлийг давж туулж ирсэн. Тиймээс өв соёлоо авч үлдье гэдэг байр суурьтай байв.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав: -МҮБХ нийгмийн хариуцлагын хүрээнд цас зудтай байгаа малчдад туслах аянд нэгдэж байна. Ирэх сарын 1-нд үндэсний бөхийн хандивын барилдааныг хийнэ. Бөхчүүд маань цас зудын нөхцөл хүнд хэцүү байгаа сум орон нутагтаа хандивын аян зохион байгуулж оролцоно гэсэн.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн: -Энэ хэцүү цагт тодорхой хэмжээний тусламж үзүүлэхээр нэгдэж байна. Манай холбооноос цар тахлын үеэр 120 сая төгрөг хандивлаж байсан. ММСУХ-нд 120 мянган уяач бий. Үүнээс улсын алдар цолтой уяачид өөрсдийн хурдан хүлгүүдээс дуудлага худалдаа зохион байгуулж цас, зудын нөхцөл байдалд хандив өргөнө. Мөн мал, малчнаас хамааралтай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамтарч тусламжийн аянд оролцоосой. Оролцоно гэж итгэж байна.