Финландын “Эдүтэн” платформын Сургалт, арга зүйн газрын захирал, доктор Эйнари Курвинен, Контент хөгжүүлэгч Вели-Матти Катила, Заах арга зүйн ахлах мэргэжилтэн Реко Ахола нар 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургууль болон Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 121 дүгээр сургуульдад ажиллаж Эдүтэн цахим платформын хэрэгжилттэй танилцаж, зөвлөн тусаллаа.
Зөвлөн туслах ажлын хүрээнд:
• Нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн Эдүтэн цахим хичээлд ажиглалт хийх;
• Багш нарын хичээлийг дүгнэж, санал солилцох, сайжруулах зөвлөмж дэмжлэг үзүүлэх;
• Багш нарт платформын шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэх;
• Цахим платформыг ашиглахад тулгамдаж буй асуудал дээр багш нарт зөвлөн туслах ажлуудыг зохион байгууллаа