ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ МОТОЦИКЛ, МОПЕД, СКҮҮТЕРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОЛОО
Өвлийн улиралд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор мотоцикл, мопед, скүүтер болон тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Хязгаарлалт 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд дээрх төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
