Дуучин Ө.Уянга: САЙХАН ЦАГ ИРЖ АВЬЯАСТНУУД МААНЬ БАГА ЗОВОХ БОЛТУГАЙ
Хүний амьдрал дотор урлаг тэр чигтээ оршин байж байдаг. Гэвч хүн үүнийгээ олж харж гаргаж илэрхийлж чададгүй. Энэ гоо зүйг нь гаргаж харуулан хүмүүсд өөрсдөд нь ойлгуулдаг хэсэг бүлэг хүмүүс амьдарч, оршиж, зохиож, туурвиж, бүжиглэж, дуулж, жүжиглэж байдаг билээ.
Ялангуяа Янжинлхамын үр сад өөрөө өөрсдийгөө зарж идэх, ашиглах зэрэг хүний мөсгүй зан гаргах нь байж боломгүй мэт. Гэвч тийм зүйл амсаагүй урлагийхан ховор. Сайхан цаг ирж авъяастнууд минь бага зовох болтугай.